ГУРВАН ТАМИР
СУРГУУЛЬ
Ирээдүйг бүтээх энэ цагийн боловсрол
22 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн манай Гурван Тамир сургууль нь Нийслэлийн Баянгол дүүргийн тэргүүний сургуулиар 2009, 2012, 2013 онуудад 3 удаа, Нийслэлийн тэргүүний төрийн бус өмчийн сургуулиар 2014 онд тус тус шалгарч байв.
Манай сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилээс Кэмбрижийн олон улсын хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлэх эрх авснаар үндэсний боловсролын стандарт, хөтөлбөрийг Кэмбрижийн олон улсын хөтөлбөртэй хослуулан олгож байна.
Сургалтыг Монгол, Англи хэл бүхий хос хэлний хөтөлбөрөөр явуулдаг.
Олон улсын хөтөлбөрийн хажуугаар хоёр дахь гадаад хэл болгон Хятад хэлийг судлах боломжтой.
Манай сургуульд тогтвор суурьшилтай, мэргэжлийн чадварлаг туршлагатай багш нар ажиллаж байна. Бид багш нарынхаа хөгжил, мэргэжил дээшлүүлэлтэд үргэлж анхаарсаар ирсэн.
Мэдээллийн дэвшилтэт технологид суурилсан сургалтын арга зүй, сурагчийн үнэлгээний систем, хичээлийн хуваарь бүхий цахим хэрэглээг нэвтрүүлсэн.
Манай сургалтын хөтөлбөрт сурагчдад хөдөлгөөний эвсэл олгож тэдний эрүүл чийрэг биетэй өсөн торниход нь дэм болох бүжгийн хичээл багтдаг. Үүний хажуугаар сурагчид маань өөрсдийн хүсэл сонирхлын дагуу авьяас чадвараа нээж хөгжүүлэх дугуйлан, секцүүдэд хамрагдах боломжтой.
Ахлах ангийн сурагчдад IELTS, SAT шалгалтад бэлтгэх сургалт явуулдаг.
Гурван Тамир сургууль нь сургалтын эрүүл, аюулгүй, тохь тухтай орчинг бүрдүүлсэн Эрүүл мэндийг дэмжигч байгууллага юм.