Элсэлт

Яагаад биднийг сонгох хэрэгтэй вэ?

22 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн манай Гурван Тамир сургууль нь Нийслэлийн Баянгол дүүргийн тэргүүний сургуулиар 2009, 2012, 2013 онуудад 3 удаа, Нийслэлийн тэргүүний төрийн бус өмчийн сургуулиар 2014 онд тус тус шалгарч байв.
Манай сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилээс Кэмбрижийн олон улсын хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлэх эрх авснаар үндэсний боловсролын стандарт, хөтөлбөрийг Кэмбрижийн олон улсын хөтөлбөртэй хослуулан олгож байна.
Сургалтыг Монгол, Англи хэл бүхий хос хэлний хөтөлбөрөөр явуулдаг.
Олон улсын хөтөлбөрийн хажуугаар хоёр дахь гадаад хэл болгон Хятад хэлийг судлах боломжтой.
Манай сургуульд тогтвор суурьшилтай, мэргэжлийн чадварлаг туршлагатай багш нар ажиллаж байна. Бид багш нарынхаа хөгжил, мэргэжил дээшлүүлэлтэд үргэлж анхаарсаар ирсэн.
Мэдээллийн дэвшилтэт технологид суурилсан сургалтын арга зүй, сурагчийн үнэлгээний систем, хичээлийн хуваарь бүхий цахим хэрэглээг нэвтрүүлсэн.
Манай сургалтын хөтөлбөрт сурагчдад хөдөлгөөний эвсэл олгож тэдний эрүүл чийрэг биетэй өсөн торниход нь дэм болох бүжгийн хичээл багтдаг. Үүний хажуугаар сурагчид маань өөрсдийн хүсэл сонирхлын дагуу авьяас чадвараа нээж хөгжүүлэх дугуйлан, секцүүдэд хамрагдах боломжтой.
Ахлах ангийн сурагчдад IELTS, SAT шалгалтад бэлтгэх сургалт явуулдаг.
Гурван Тамир сургууль нь сургалтын эрүүл, аюулгүй, тохь тухтай орчинг бүрдүүлсэн Эрүүл мэндийг дэмжигч байгууллага юм.

Элсэлт

Нийслэлийн ерөнхий боловсролын “Гурван Тамир” сургуульд элсэхийг сонирхож буй бүх хүүхдүүдэд манай сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Манай сургуульд элсэн суралцахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг та сургалтын менежерүүдтэй холбогдон тодруулах боломжтой юм.

Гурван Тамир сургууль нь 2020-2021 оны хичээлийн жилд 1-8-р ангиудад үндэсний боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг Кэмбрижийн олон улсын бага, дунд боловсролын хөтөлбөртэй хослуулан сургалтыг Монгол, Англи хэл дээр явуулна.

9-12-р ангиудад үндэсний боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн хажуугаар 10, 11, 12-р ангид SAT Математик, IELTS, SAT Англи хэлний шалгалтад бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ.

Элсэлтийн үйл явц

Элсэгчийн бүртгэл

Бүрдүүлэх материал

Цахимаар бүртгүүлж Гурван тамир сургуульд элсэхээр болсон сурагч дараах материалуудыг бүрдүүлэн манай сургалтын менежерүүдэд хүлээлгэж өгнө. Үүнд:

  • Сурагчийн хувийн хэрэг
  • Сурагчийн төрсний гэрчилгээ, хуулбар
  • Эцэг эхийн иргэний үнэмлэх, хуулбар
  • 3х4 хэмжээтэй өнгөт цээж зураг 2%

Сургалтын төлбөрийг Гурван Тамир сургуулийн Голомт банкны 180 100 2598 тоот болон Хаан банкны 542 955 6839 тоот дансны аль нэгэнд сурагчийн анги, овог нэр, утсыг бичиж тушаана.

Та дэлгэрэнгүй мэдээллийг 11-364516, 70004516, 80064516 дугаарт холбогдож авна уу.

 

Empty section. Edit page to add content here.
Шинэ болон нэмэлт элсэлтийн цахим бүртгэл