Бага анги

Сургуулийн босгоор анхлан орох мөч бол аливаа хүүхэд, гэр бүлийн хувьд амьдралын хамгийн чухал үйл явдлуудын нэг байдаг. Тун удахгүй 6 настнууд маань сургуулийн босгыг алхаж сурагч хэмээх эрхэм алдрын эзэд болно. Манай туршлагатай багш, хамт олон сургуулийн эхний өдрөөс л 6 настнуудаа найрсаг дотноор угтан авч тэдний сургуульдаа дасан зохицох үйл явцыг хөнгөвчлөн дэмжиж ажилладаг.

1-р ангийн сурагчдын хичээлийн хэрэгслийн жагсаалт:

  • Цүнх – 1 ш
  • Хос шугамтай дэвтэр – 5 ш
  • Дөрвөлжин шугамтай дэвтэр – 5 ш
  • Дэвтрийн хавтас – 5 ш
  • Зургийн дэвтэр – 2 ш
  • Хөх өнгийн үзгэн бал – 2 ш
  • Балын харандаа – 1 ш
  • Будгийн харандаа  – 1 ком
  • Хуванцар шугам – 1 ш /20 см урттай/
  • Ам дөрвөлжин өнгийн цаас – 1 ком
  • Цаасны хайч – 1 ш
  • Цаасны цавуу – 1 ш
  • Баллуур – 1 ш
  • Харандаа үзүүрлэгч – 1 ш
  • Бичгийн цаас A4 – 50 ш
  • Гарын алчуур – 1 ш
  • Ангид өмсөх ботинк – 1 хос

Сургалт, хөтөлбөр

Гурван тамир сургууль нь Монгол улсын ерөнхий боловсролын хөтөлбөр (цаашид “үндэсний хөтөлбөр” гэнэ), стандартыг Кэмбрижийн олон улсын бага боловсролын хөтөлбөртэй хослуулан сургалтыг Монгол Англи хэл дээр явуулна.

Кэмбрижийн олон улсын бага боловсролын хөтөлбөр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хүүхдийн эзэмших үндсэн чадваруудад анхаардаг эх хэл дээр хослуулан хэрэгжүүлэх боломжтой хөтөлбөр юм.

Үндэсний хөтөлбөрийн хичээлүүд: Монгол хэл, Математик, Хүн ба орчин, Хүн ба байгаль, Хүн ба нийгэм, Иргэний ёс зүйн боловсрол, Эрүүл мэнд (4, 5-р анги)

Олон улсын хөтөлбөрийн хичээлүүд: Англи хэл (English as a second language), Математик (Mathematics), Байгалийн Ухаан (Science), Цахим орчны зохистой хэрэглээ (Digital Literacy), Хөгжим (Music), Cambridge Reading Adventure

Хөгжүүлэх хичээлүүд: Бүжиг, дугуйлан, секцүүд

Цагийн хуваарь

Манай сургууль нь 1 ээлжээр хичээллэдэг. Хөгжүүлэх сургалт болох дугуйлан, секцүүд нь хичээлийн бус цагаар орно. Хөнгөн зууш (15 мин), үдийн хоол (40 мин)-оос бусад тохиолдолд хичээлийн дундуур 5 минутын завсарлагатай. 1-5-р ангид амралтын өдрүүдэд гэрийн даалгавар байхгүй.

Даваа гарагийн өглөө болон Баасан гарагт хичээл тарсны дараа бүх сурагчид цугларан төрийн дууллаа дуулан хүндэтгэл үзүүлнэ. Мөн энэ үеэр сурагчдад тухайн болон ирэх долоо хоногт болох үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэнэ.