Сургалтын орчин

Манай сургууль нь хүүхдэд ээлтэй, таатай сургалтын орчинтой бөгөөд сургалтын орчноос дурдвал:

  • Анги танхим
  • Урлаг зал
  • Номын сан
  • Багшийн хөгжлийн төв
  • Биеийн тамирын зал
  • Цайны газар
  • Мэдээлэл зүйн кабинет
  • Хөгжмийн кабинет
  • Биологи, химийн лаборатори
  • Бага ангийн байгалийн ухааны лаборатори
  • Физикийн кабинет
  • Эмчийн үзлэгийн өрөөтэй юм.

Сурагчдын зөвлөл

Сурагчдын зөвлөл нь сурагчид хийгээд сургуулийн бүх шатны ажилтан, албан тушаалтнуудын хооронд харилцан хүндэтгэсэн, бие биенээ хүлээн зөвшөөрөх таатай уур амьсгал бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх гүүр билээ.

Сурагчдын зөвлөл нь сургуулийн үйл ажиллагаанд суралцагчдын тэгш оролцоог хангаж тэдэнд тулгарч буй асуудлыг илрүүлэн шийдвэрлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн тэдний дуу хоолойг хүргэж бие хүн болон төлөвшүүлэх зорилготой бие даасан байгууллага юм.

Дугуйлан, секцүүд

Манай сургууль сургалтын үйл ажиллагааны хажуугаар сурагчдынхаа авьяас чадварыг хөгжүүлж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчныг бүрдүүлэх зорилгоор дараах дугуйлангуудыг хичээллүүлж байна. Үүнд: зураг, гар урлал, бүжиг, гар бөмбөг, сагсан бөмбөг, чөлөөт бөх, шатар, найрал дуу, Хятад хэл багтана.

Бага ангийн сурагч шатар, чөлөөт бөх, бүжиг, найрал дуу, төгөлдөр хуур, зураг-гар урлалын дугуйлангуудаас сонгон хамрагдана.

Дунд, ахлах ангийн (6-12-р анги) сурагчид сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, бүжиг, STEAM (7, 8-р анги), найрал дуу, зураг технологийн дугуйлангуудаас сонгон хамрагдах боломжтой.

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа

Гурван Тамир сургуулийн хичээлээс гадуурх үйл ажиллагаа нь сурагчдынхаа нийгмийн амьдралд оролцох идэвх, оролцоог дэмжин байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулах, зорилтот бүлгийн хүмүүст хүмүүнлэгийн тусламж дэмжлэг үзүүлэх зэрэг замаар өөрийгөө танин мэдэж, хүнлэг, эрх үүргээ ухамсарласан иргэн болон төлөвшүүлэхэд оршино. Манай хичээлээс гадуурх үйл ажиллагаа нь сурагчдын Улаан Загалмайн дэргэдэх хүмүүнлэгийн бүлгэм, Эко бүлгэмээс тус тус бүрдэнэ.

Унааны үйлчилгээ

Сургуулийн автобус Улаанбаатар хот дотор зүүн, урд гэсэн 2 чиглэлд үйлчлэх бөгөөд хамрагдах сурагчдын судалгааг 9 сард авч, төлбөр хураамжийг маршрут зай болон түлш шатахууны үнээс шалтгаалан тогтооно.