Дорноговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Дорноговь аймгийн Нутгийн Зөвлөлөөс 2019 оны 10-р сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулсан Дорноговь аймгийн аварга шалгаруулах М.Гэрэлцолмон агсны нэрэмжит насанд хүрэгчдийн нээлттэй “Сагсан бөмбөг”-ийн тэмцээнд манай Гурван Тамир сургуулийн сурагчид амжилттай оролцон дэд байранд орон мөнгөн медаль хүртлээ.
Тэмцээний шилдэг тоглогчийн өргөмжлөл цомыг манай 12-р ангийн сурагч М.Анужин гардсан юм.
Дасгалжуулагч багш Б.Пүрэвсүрэн болон сурагчдадаа амжилт хүсье.