Гурван тамир сургууль нь Кембрижийн Олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх авсан хүндэтгэлийн үйл ажиллагааг 2019 оны 12-р сарын 07 ны өдөр сургууль дээрээ багш, сурагч, эцэг эхчүүдтэйгээ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

Үйл ажиллагааг нээж сургуулийн захирал Э.Содгэрэл, баяр хүргэж УИХ-ын гишүүн С. Эрдэнэ, БГД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Энхболд нар баяр хүргэж үг хэлэв.

Үйл ажиллагааны үеэр сурагчдын урлагийн тоглолт, сургуулийн танилцуулга видео, 1,2,3,6,7-р ангийн сурагчдад Олон улсын сургуульд суралцаж буй эрхийн бичиг гардуулж өглөө. Үйл ажиллагаанд нийт 1-7-р ангийн 85 сурагч, 150 гаруй эцэг эх, 5 хүндэт зочид оролцлоо. Энэ өдөр багш сурагч эцэг эхчүүд баяр хөөрөөр дүүрэн байлаа.

Leave a Reply