Сурагч бүрийн авьяас чадварыг нээн илрүүлэх, соёл олон нийтийн ажилд идэвхтэй оролцуулах, анги хамт олны бүтээлч санааг дэмжиж, багаар ажиллах чадварт суралцуулах, ангийн эв нэгдлийг бий болгох зорилгоор “Let’s sing and dance” урлагийн наадмыг 2019.11.28, 29-ний өдрүүдэд Гурван тамир сургуулийн 3-12-р ангиудын дунд зохион байгууллаа.
Энэ жилийн урлагийн наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд эцэг эхийн төлөөллөөс оролцуулсан нь өмнөх жилүүдээс онцлог байв.
Урлагийн наадамд оролцсон нийт ангиуд идэвх оролцоотой байж, хувцаслалт, найруулга, ур чадвар, гүйцэтгэл дээр анхаарч, бүтээлч санаа, идэвх зүтгэлтэй байсан нь ажиглагдлаа.
Ийнхүү “Гурван тамир” сургуулийн “Урлагийн наадам” шинэлэг, зохион байгуулалт, эмх цэгц сайтай болж, оролцогч багш, сурагч, эцэг эхчүүд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байв.

Leave a Reply