Гурван тамир сургуулийн 1-12-р ангийн сурагчдын шинэ жилийг XII сарын 19, 20-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ.
XII/19-ний өдөр ОУ-ын Найрамдал төвд зохиогдсон “Ам цагаан хулгана аз жаргалын эрэлд мордсон нь” харшийн сүлд модны наадамд нийт сурагчид, анги удирдсан багш нарын хамтаар оролцлоо.
XII/20-ны өдөр Улаан хивсний ёслол, Урлагийн тоглолт, Шагнал гардуулах ёслолыг зохион байгууллаа. Шагнал гардуулах үйл ажиллагаанд Захирал Э.Содгэрэл, Дэд захирал О.Уламбаяр, ҮХ-ийн менежер Т.Төгөлдөр нар оролцож Оны шилдэг сурагчид болон Хаалга чимэглэх уралдаан, Урлагийн наадмын шилдгүүдийг шагнаж урамшууллаа.
2019 – оны “Шилдэг сурагч”
Алтан медалиар – 10а ангийн сурагч Д.Цээням,
11а ангийн сурагч Ц.Уянга,
Мөнгөн медалиар – 7а ангийн сурагч П.Марал,
8а ангийн сурагч М.Энх-Учрал,
Хүрэл медалиар – 6а ангийн сурагч А.Ананд,
4а ангийн сурагч М.Соёмбо нар шагнагдлаа.
Урлагийн наадмын шилдэг анги
1-5 дугаар ангийн төрөлд Б.Алтантуяа багштай 5б анги,
6-12 дугаар ангийн төрөлд Э.Бумцэцэн багштай 9б ангиуд тус тус шалгарлаа.
Дэлхийн улс орны сэдэвт хаалга чимэглэх уралдаанд
- В.Баярцэнгэл багштай 2а анги
- П.Цэрэндэжид багштай 7а анги
- М.Жаргалсайхан багштай 9а ангиуд тус тус шалгарлаа.
Мөн 2019 – 2020 оны хичээлийн жилийн II улиралд СӨУЗ-өөр ажиллаж буй 9а,б ангийн зохион байгуулсан Best teacher awards – 2019 наадмын шилдэг багш нарт Цом гардуулах үйл ажиллагаа боллоо. Тус наадмаар 5 номинацид нийт сурагчдаас хамгийн олон санал авсан доорхи багш нар тодорлоо.
Хариуцлагатай багш – Бага ангийн багш Б.Алтантуяа
Чадварлаг багш – Математикийн багш А.Хишигням
Бэлтгэлтэй багш – Биеийн тамирын багш Б.Пүрэвсүрэн
Эелдэг багш – Түүх, нийгмийн багш Т.Нурболат
Ойлгомжтой заадаг багш – Англи хэлний багш Taёо нар шалгарлаа.
Хүндэтгэлийн арга хэмжээний дараа сурагчид бүжгийн талбайд бүжиглэж, баярын зоог барьснаар аз жаргал, инээд баяслаар дүүрэн сурагчдын шинэ жилийн баярын үйл ажиллагаа өндөрлөлөө.