Гурван Тамир сургуулийн Гэр бүлийн Зөвлөлийн анхдугаар хурал 2019 оны 09-р сарын 27-ны орой болов. Хуралд сургуулийн удирдлагаас гадна анги тус бүрийг төлөөлж 14 эцэг эх оролцсон юм. Хурлын үеэр 2019-2020 оны хичээлийн жилд Гурван Тамир сургуульд гарсан өөрчлөлтүүд, сургуулийн зохион байгуулсан үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг эцэг, эхийн төлөөлөлд хүргэхийн зэрэгцээ цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцов. Гэр бүлийн зөвлөлийн анхдугаар хурлаас Зөвлөлийн даргаар 12-р ангийн сурагч Н.Минжирмаагийн ээж Д.Булган сонгогдлоо.