Мэдээ

КЭМБРИЖИЙН БАГШИЙН ХӨГЖЛИЙН СУРГАЛТАД МАНАЙ БАГШ НАР ОРОЛЦЛОО.

By October 1, 2019 October 22nd, 2019 No Comments

КЭМБРИЖИЙН БАГШИЙН ХӨГЖЛИЙН СУРГАЛТАД МАНАЙ БАГШ НАР ОРОЛЦЛОО.
Cambridge Assessment International Education-ээс Монгол Улсад анх удаа багшийн хөгжлийг дэмжих сургалтыг Орчлон олон улсын сургууль дээр амжилттай зохион байгууллаа. Бүс нутгийн хэмжээнд явагдаж буй энэхүү сургалтыг зохион байгуулахаар Англи улсаас мэргэжилтэн багш нар, Кембрижийн зүүн Азийн бүсийн төвийн удирдлага, менежерүүд хүрэлцэн ирж 21-р зууны суралцагчдад зориулсан сургалтын арга зүй, Кембрижийн хөтөлбөрийн онцлог шинэчлэлийн талаар 2 өдрийн турш сургалт зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Олон улсын хөтөлбөртэй төрийн ба төрийн бус өмчийн сургуулиудын болон Хятад, Хонг Конг, Тайван зэрэг улсаас ирсэн багш нар хамрагдаж харилцан туршлага солилцлоо. Манай Гурван Тамир сургуулиас Математикийн 2 багш маань оролцсон юм.

Leave a Reply