Манай 12а ангийн сурагч Д.Сондор, 9б ангийн сурагч Б.Тэмүүлэн, Э.Хулан нар Улаанбаатар Элит олон улсын дунд сургуулиас 2019 оны 11-р сарын 8-10- ны өдрүүдэд зохион байгуулсан Elite International MUN-НҮБ-ын загвар хуралдаанд амжилттай оролцлоо. Энэ удаагийн загвар хуралдаан нь “Цаг уурын бодит байдал-Climate Reality” сэдвийн хүрээнд Монгол, Англи, Орос, Хятад хэл дээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болов. НҮБ-ын үйл ажиллагааг сурагчдад таниулж, тэдний мэдлэгийн цар хүрээг нь өргөжүүлэх зорилготойгоор зохиогдсон энэ удаагийн үйл ажиллагаанд 500 орчим хүүхэд бүртгүүлснээс 20 орчим сургуулийн 157 сурагч шалгаран оролцсон юм. Манай сурагчид Афганистан, Саудын Араб, Мексик улсуудыг төлөөлөн тус хуралдаанд оролцов.

Leave a Reply