Кэмбрижийн олон улсын үнэлгээ, боловсролын төв (Cambridge Assessment International Education)-өөс хатагтай Чанг Ин 2019 оны 9-р сарын 24-ны өдөр манай сургуульд зочлон сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Тус айлчлал нь манай Сургуулийн Кэмбрижийн стандарт, шаардлагыг хангаж байгаа эсэхийг магадлах зорилготой юм. Кэмбрижийн төвөөс зөвшөөрсөн хариу ирсэн тохиолдолд манай Гурван Тамир сургууль нь албан ёсоор Кэмбрижийн Олон Улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургууль болно.