Манай сурагчид Энэтхэгийн Шинэ Дели хотод төвтэй Science Olympiad Foundation (товч. SOF, монголоор Шинжлэх Ухааны Олимпиадын Сан)-аас зохиодог “Олон улсын Математикийн Олимпиад” уралдааны нэгийн даваанд амжилттай оролцлоо. Тухайлбал, 1а ангийн сурагч Амарбаясгалан овогтой Энгүүн олон улсад 5-д жагсан медаль, өргөмжлөлийн болзлыг хангасан бол 7а ангийн сурагч Пүрэвсүрэн овогтой Марал алтан медаль хүртэж дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болов. Харин түүний 7а ангиас сурагч Өсөхжаргал овогтой Энхжин мөнгөн медалийн болзлыг биелүүлсэн юм. Мөн 5б ангийн сурагч Хантөмөр овогтой Хүслэн, 5а ангийн сурагч Мөнх-Эрдэнэ овогтой Бүжинлхам нар мөнгө, хүрэл медалийн болзлыг тус тус хангажээ. Уралдааны хоёрын даваа 2020 оны 2-р сарын 9-ны Ням гараг болно.

Leave a Reply