Бүгд Найрамдах улс тунхагласны 95 жилийн ойн баяр, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой-Монгол бахархлын өдрийг угтсан олон талт үйл ажиллагаанууд манай Гурван Тамир сургууль дээр 11-р сарын 18-аас 23-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ жил “Монгол бахархал” сэдвийн хүрээнд нийт сурагчдын дунд гар зургийн уралдаанаас гадна шүлэг, өгүүллэг, эсээ бичлэг зэрэг уран зохиолын төрөл зүйлээр бүтээл туурвих уралдааныг тус тус зарласан юм. Түүнчлэн нийт ангиудын дунд Монгол өв соёл, уламжлал, Монгол бахархлыг тусгасан хаалга чимэглэх уралдааныг зохион байгуулав.
1-5-р ангийн сурагчдын дундах зургийн уралдааны төрөлд:
1-р байр 4б ангийн сурагч М.Мишээл
2-р байр 4а ангийн сурагч Т.Түмэнтөр
6-12-р ангийн сурагчдын дундах зургийн уралдааны төрөлд:
1-р байр 10а ангийн сурагч М.Мөнхтэлмэн
2-р байр 10а ангийн сурагч А.Түвдэнжамц
Уран зохиолын төрөл зүйлээр эх зохиох уралдааны төрөлд:
1-р байр 8а ангийн сурагч Ц.Цэндсүрэн
2-р байр 10а ангийн сурагч Б.Пүрэвбаатар
Бага ангийн хаалга чимэглэх уралдааны төрөлд:
1-р байр Г.Даваахишиг багштай 5а анги
2-р байр Б.Лхагвасүрэн багштай 3а анги
Дунд, ахлах ангийн хаалга чимэглэх уралдааны төрөлд:
1-р байр Э.Бумцэцэг багштай 9б анги
2-р байр М.Жаргалсайхан багштай 9а анги нар тус тус шалгарсан юм.
Сүүлийн өдөр Монгол орныхоо 21 аймгаар 21 насандаа аялаад ирсэн залуу аялагч Б.Хичээнгүй манай сургуулийн хэл, хүмүүнлэгийн ухааны ЗАН-ийн ахлагч Т.Нурболатын урилгаар хүрэлцэн ирж 9-12-р ангийн сурагчдад маань зориулан “Үүргэвчтэй залуу нас” сэдвээр лекц уншиж уулзалт хийв.
Лекцийн дараа багш, сурагчдын хамтран оролцсон “Монгол бахархал” ардын урлагийн тоглолт болж өнгөрлөө. Хөгжим, бүжгийн багш нар ардын бүжиг бүжиглэж, бага, дунд, ахлах ангийн 3 сурагч, залуу багш Б.Лхагвасүрэн болон МУ-ын Гавьяат багш Д.Норджав нар Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг хамтран уншсан нь тоглолтын чимсэн явдал байв.
Өдөрлөгийн бас нэгэн сонирхолтой арга хэмжээ нь “Монгол гоёл” загварын шоу байлаа.
Анги бүрээс төлөөлөл болсон сурагчид үндэсний хэв шинжийг агуулсан хувцас, гоёлоо өмсөн “Улаан хивс” – н дээр алхаж явсандаа туйлын баяртай байв.