Монгол улсын биеийн тамир спортын хуулийг хэрэгжүүлэх, сурагчдын оролцоог нэмэгдүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг амьдралын хэрэглээ болгон төлөвшүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, хамт олны эвсэг нөхөрсөг харилцааг бэхжүүлэн, ажиллах зорилгын хүрээнд ахлах ангийн сурагчдын дундах Волейболын тэмцээн 2019 оны 10 сарын 14-16-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд нийт 7 багийн 50 гаруй сурагчид хамрагдан оролцов.
Багууд A, B гэсэн 2 хэсэгт хуваагдан, хэсэг дотроо тойргийн аргаар тоглосон бөгөөд нэг хэсгээс 2 баг шалгаран гарч зөрлөгийн тоглолтын дараа медалийн төлөөх тоглолтууд болж медалийн эзэд тодорсон юм. Тэмцээнийг биеийн тамирын багш Б.Түвшинсайхан, Б.Пүрэвсүрэн нар СӨУЗ-өөр ажиллаж буй 12а ангийн сурагчидтай хамтран зохион байгуулж шүүн явуулсан билээ.
ТЭМЦЭЭНД:
I байр – Я.Батбилэгт багштай 12а анги II баг
II байр – Я.Батбилэгт багштай 12а анги I баг
III байр – С.Мөнхбаяр багштай 11а анги тус тус байр эзэллээ.
Эрэгтэй тэгш тоглогчоор 8а ангийн сурагч Б.Жек-билгүүн
Эмэгтэй тэгш тоглогчоор 11а ангийн сурагч М.Жаргалмаа нар шалгарсан юм.
Сурагчдадаа спортын амжилт хүсэн ерөөе.