Баянгол дүүргийн биеийн тамир, спортын хорооноос Ерөнхий боловсролын сургуулиудын аварга шалгаруулах “Улаанбаатар лиг 2019” сагсан бөмбөгийн тэмцээнийг 10 дугаар сарын 29-өөс 11-р сарын 17-ны хооронд 3 насны ангиллаар амжилттай зохион байгууллаа. Ерөнхий боловсролын 20 сургууль оролцсон тус тэмцээний ахлах насны ангилалд Б.Пүрэвсүрэн багштай Гурван Тамир сургуулийн охид, хөвгүүдийн багууд өрсөлдсөнөөс охидын баг түрүүлж алтан медаль хүртэв. Тэмцээний шилдэг эмэгтэй тоглогчоор Гурван Тамир сургуулийн 12а ангийн сурагч М.Анужин шалгарсан юм. Ийнхүү манай сургуулийн охидын баг дараагийн шат болох нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ аваад байна.
Тэмцээнд оролцсон баг тамирчид, дасгалжуулагч багш Б.Пүрэвсүрэн нартаа спортын өндөр амжилт хүсье.

Leave a Reply