Энэтхэгийн Шинэ Дели хотод төвтэй Science Olympiad Foundation (товч. SOF, монголоор Шинжлэх Ухааны Олимпиадын Сан)-аас зохиодог “Олон улсын Математикийн Олимпиад” уралдааны нэгийн даваа манай Гурван Тамир сургууль дээр 2019 оны 12-р сарын 17-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Монгол улсын төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудаас нийтдээ 98 сурагч тус уралдаанд оролцсон юм.

Сурагчид нэгийн даваанд логик сэтгэлгээ, стандарт мэдлэг, хэрэглээний математик, онолын мэдлэг гэсэн 4  хэсгээр 35-50 бодлогыг 60 минутын хугацаанд бодож мэдлэгээ уралдууллаа.

Нэгийн давааны дүн 2020 оны 2-р сард гарах бөгөөд хоёрын даваанд шалгарсан сурагчдын нэрс тухайн үед тодорхой болно.

Уралдаанд оролцсон нийт сурагчдадаа баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Leave a Reply