Гурван Тамир сургуулийн 9 дүгээр ангийн сурагчид Хоёрдогч Англи хэл (English as a Second Language), Математик (Mathematics), Байгалийн ухаан (Science) хичээлээр Кэмбрижийн олон улсын анхан дунд боловсролын Checkpoint шалгалтыг өглөө. Сурагчид маань сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий дахиныг хамарсан цар тахлын нөхцөл байдлын улмаас цахимаар хичээллэсэн ч бэрхшээлийг үл хайхран мэдлэг чадвараа үргэлж дээшлүүлэн бэлдсээр байсан юм.  Шалгалт өгч буй сурагчид, Монгол улсаас шалгалт өгч буй бүх шалгуулагч нар, бэлдсэн багш нартаа амжилт хүсье.

Leave a Reply