Нийслэлийн ерөнхий боловсролын Гурван Тамир сургууль нь 1999 онд анх 3 багш, 20 гаруйхан сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол 2019-2020 оны хичээлийн жилд 231 сурагч, 33 багш, 11 ажилтантай, Баянгол дүүргийн 13-р хороонд өөрийн байр, спорт, урлагийн залтай, үйл ажиллагаа нь тогтмолжин 12 жилийн сургалттай сургууль болтлоо өргөжин тэлжээ.
2019-2020 оны хичээлийн жилээс Кэмбрижийн олон улсын боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх авснаар 1-8 дугаар ангид үндэсний боловсролын стандарт, хөтөлбөрийг Кэмбрижийн бага, дунд боловсролын хөтөлбөртэй хослуулан сургалтаа Монгол, Англи хэл дээр явуулж байна.
Ахлах (9-12) ангиудад үндэсний боловсролын стандарт, сургалтын хөтөлбөртэй хамт SAT Математик, IELTS, SAT Англи хэлний шалгалтад бэлтгэх хөтөлбөр хэрэгждэг.
Гурван тамир сургуулиас МУ-ын гавьяат багш 3 төрөн гарсан бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд багшлах боловсон хүчний 40% нь Боловсролын тэргүүний ажилтан, 35% нь магистр, 40% нь мэргэжлийн зэрэгтэй багш нар ажиллаж байна.
Манай сургууль нь Баянгол дүүргийн тэргүүний сургуулиар 2009, 2012, 2013 онуудад 3 удаа, 2014 онд Нийслэлийн тэргүүний төрийн бус өмчийн сургуулиар тус тус шалгарч байв.