Гурван тамир сургууль нь 6, 7, 8-р ангиудад Монгол улсын ерөнхий боловсролын хөтөлбөр, стандартыг Кэмбрижийн олон улсын дунд боловсролын хөтөлбөртэй хослуулан сургалтыг Монгол Англи хэл дээр явуулна.
Кэмбрижийн олон улсын дунд боловсролын хөтөлбөр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хүүхдийн эзэмших үндсэн чадваруудад анхаардаг эх хэл дээр хослуулан хэрэгжүүлэх боломжтой хөтөлбөр юм.
Үндэсний хөтөлбөрийн хичээлүүд: Монгол хэл, Үндэсний бичиг, Уран зохиол, Иргэний ёс зүйн боловсрол, Газарзүй, Түүх, Нийгэм судлал, Дүрслэх урлаг, Хөгжим, Зурагзүй, Технологи, Биеийн Тамир, Эрүүл мэнд
Олон улсын хөтөлбөрийн хичээлүүд: Англи хэл (English as a second language), Математик (Mathematics), Биологи (Biology), Хими (Chemistry), Физик (Physics), мэдээлэл зүй (ICT), Дэлхийн чиг хандлага (Global Perspectives), Цахим орчны зохистой хэрэглээ (Digital Literacy), Cambridge Reading Adventure
Гадаад хэл: Хятад хэл
Хөгжүүлэх хичээлүүд: Бүжиг